”Үйлийн гурван толгой” балетыг толилуулна

2014 оны 11 сарын 05

ДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 8-нд "Үйлийн гурван толгой" балетыг толилуулна.

 Тус театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байгаа аж.

Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" зохиолоос сэдэвлэн балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмгэнэлт харилцааг харуулдаг.

Нансалмаад МУГЖ Г.Цолмон, Юндэнд Б.Пүрэв-Очир, Хоролмаад СТА Р.Байгальмаа, Балганд СТА А.Өлзий-Орших, худалдаачинд А.Билгүдэй нар тус тус тоглох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД