Оросууд сансарын шинэ солир нээжээ

2014 оны 11 сарын 05

Оросын одон орончид “Челябинск” сүүлт одтой төстэй замаар яваа солирыг илрүүлжээ. Одон орон судлалын “Мастер” робот дурангийн төслийн удирдагч Владимир Липунов  “Энэ солир дэлхийтэй мөргөлдвөл Европ тив сүйрэх аюултай. Хэрвээ энэ нь томоохон нуур цөөрөмд унавал эрэг орчмын хотыг сүйтгэх хэмжээний цунами үүсгэх ба атомын цахилгаан станц дээр унавал Европ тив тэр чигтээ аюулд орно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн цааш нь “Энэ явдал хэзээ болохыг хэлэхэд эрт байна, эрдэмтэд энэхүүбиетийг 24 цагийн турш ажиглаж байгаа бөгөөд замаа байнга өөрчилж байна” хэмээжээ. Эрдэмтэд ирэх хоёр жилд энэ явдал болохгүйг баттай хэлжээ. Энэхүүсансрын биет нь 370 метрийн хэмжээтэй ба  “Мастер” төслийн олж нээсэн гурав дахь биет юм байна.