Монгол улсын хуулийг зөрчсөн Хятад иргэдийг нутаг буцаав

2014 оны 11 сарын 05

Монгол улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж байсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нарыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан алмадан гаргажээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний эрх ашигт үл нийцэх, улс төрийн үйл ажиллагаа явуулсан нь баримтаар нотлогдсон байна. Хууль хяналтын байгууллагынхан  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа анхааруулсны эцэст зохих хууль, журмын дагуу албадан гаргах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн гэж Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ