Боловсролын байгууллагын ажилчид туршлага хуваалцана

2014 оны 11 сарын 05

Булган аймгийн сургуулиудын технологи, дүрслэх урлаг, зураг зүйн 25 багш, боловсролын газрын мэргэжилтний хамт туршлага судлах, арга зүйн зөвлөгөө авах ажлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болжээ.

Тэд МУБИС-ийн урлаг, биеийн тамирын сургууль, багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Мон Ген”, урлан бүтээх төв, өсвөрийн зохион бүтээгчдийн лаборотори ахлах сургууль, уран зургийн галерейд ажилласан байна Энэ ажилд оролцогчдод багшийн мэргэжил дээвшлүүлэх институтийн багш Баттулга, Гэрлээ нар боловсролын чанарын шинэчлэл, бага боловсролд энэ хичээлийг зохион байгуулах арга зүй болон сургалтын бусад шинэ мэдээлэл өгч, зураг зүйн хичээлийг технологийн хичээлтэй холбох аргыг зөвлөн санал солилцжээ.

МУБИС-ийн урлаг, биеийн тамирын сургуулийн тэнхимын эрхлэгч Д.Сэрээтэрдоржтой техник, технологийн олимпиад, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн талаар санал солилцож багш Г.Батторжийн зохион байгуулсан роботын сургалт оролцон, очсон газар бүхэндээ олон зүйл үзсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон байна. “Мянган удаа сонссоноос нэг удаа үз” гэдэгчлэн ийнхүү олон чухал үйл ажиллагаа болон хийж бүтээсэн зүйлийг газар дээр нь үзсэн технологи, дүрслэх урлаг, зураг зүйн багш, мэргэжилтэн нар тэдгээрийг сургалтын арга ажиллагаандаа өргөн нэвтрүүлнэ хэмээн ярьж байна.