Сэлэнгэ аймагт төрийн алба хаагч олон байдаг гэв

2014 оны 11 сарын 05

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 198 төр, төсвийн байгууллагад 5044 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байгаа ажээ.  

Эдгээр төрийн албан хаагчдын 110 нь улс төрийн албан хаагч, 642 нь төрийн захиргааны албан хаагч, 206 нь төрийн тусгай албан хаагч, 4086 нь төрийн үйлчилгээний албан хаагч байдаг байна. Эл нийт албан хаагчдын 80 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа гэнэ. Төрийн албан хаагчдыг тушаалаар нь авч үзвэл удирдах албан тушаалд 269, гүйцэтгэх албан тушаалд 2979, туслах албан тушаалд 1022, гэрээт албан тушаалд 524 ажиллаж байгаа бөгөөд үүний 32.5 хувь буюу 1558 эрэгтэй, 67.5 хувь буюу 3236 нь эмэгтэй төрийн албан хаагчид байдаг юм байна.