Малчдад зориулсан орон сууц баригдав

2014 оны 11 сарын 05

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд бие даасан инженерийн шугам сүлжээтэй, орчин үеийн загвар бүхий  24 айлын  4 давхар орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Нийслэл хотын “АТМОР” компани “Баяндэлгэр эко орон сууц” төслийг хэрэгжүүлснээр  хөдөөгийн иргэд хотынхонтой адилхан нутаг орондоо тав тухтай амьдрах эхлэл ийнхүү тавигдсан төдийгүй гаднаа машины зогсоол, явган хүний зам, амралт зугаалгын болон хүүхдийн тоглоомын  талбайтай, айл бүрт интернэт, кабелийн шугамтай, манай улсад хэрэгжиж буй стандартын шаардлагыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн орчин үеийн эко орон сууц юм байна.   
Тус суманд баригдсан 24 айлын орон сууцны ихэнхийг малчид авсан бөгөөд тэд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой болжээ. Одоогоор 2 дахь орон сууц тус суманд баригдаж байгаа төдийгүй уг төсөл тус аймгийн Уулбаян, Түмэнцогт суманд хэрэгжиж эхэлсэн байна.