10 сая төгрөг буцалтгүй авах алба хаагчийг хамт олон нь сонгоно

2014 оны 11 сарын 05

Төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчиддаа орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж үзүүлэхээр 300 сая төгрөгийг ИТХ- аас орон нутгийн төсөвт багтаан баталсан юм. Төрийн нэг алба хаагчид 10 сая төгрөгийг буцалтгүйгээр олгох энэ дэмжлэгийг 30 албан хаагч хүртэнэ. Дэмжлэг үзүүлэхийн тулд төрийн алба хаагчдыг сонгох журам гаргажээ.

Төрийн байгууллагад таваас доошгүй жил ажиллаж, сүүлийн гурван жилд ажлын үр дүн нь хангалттай үнэлэгдсэн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчийг хамт олны нь 90- ээс дээш хувийн ирцтэй хурлаас олонхийн саналаар сонгосон бол тухайн алба хаагч орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн дэмжлэгийг хүртэх юм. Үүний тулд салбар тус бүрт квот хуваарилсан байна. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт тус бүр 9, урлаг соёлын салбарт 4, хөдөө аж ахуйд 2, хууль сахиулах байгууллагуудад 1, аймгийн ЗДТГ- т 3 квот ногдсон байна.