2016 оны олимпийн медалийг боловсруулсан металлаар хийнэ

2014 оны 11 сарын 05

“Rio 2016” олимпийн наадмын медалиуд дахин боловсруулсан цахилгаан төхөөрөмжийн металл агуулсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

“Rio2016.com” цахим хуудаст мэдээлснээр, зохион бүтээгчдийн баг дээрх санаачилгыг гарсан байна.

Бразилын мөнгөний ордонд /“Brazilian Mint”/ олимпын шагналын 5000 медаль, оролцогчдын 75 мянган медалийг хийх ажээ.

“Наадмын гол бэлгэ тэмдгийн нэг бол медаль билээ. Бразилын спортын түүхэн дэх энэ чухал мөчид “Brazilian Mint” компанид итгэл хүлээлгэж байгаадаа маш их баяртай байна” гэж “Rio 2016”-гийн ерөнхийлөгч Карлос Нузмэн мэдэгджээ.

Бразилын медаль хүртэх тамирчдын тоо хэзээ ч байгаагүйгээр нэмэгдэнэ гэдэгт найдаж буйгаа “Brazilian Mint” компанийн ерөнхийлөгч Франсиско Франко мэдэгдсэн байна.

“Рио-де-Жанейро хотод болох олимп болон пара-олимпийн наадам нь их онцгой үйл явдал учир бид үүнээс хол байж болохгүй. Энэ медалиудын дийлэнхийг Бразилын тамирчид хүртэнэ гэдэгт найдаж байна” гэж Франко мэдэгджээ.