Эболатай тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг гадуурхаж байгааг буруутгав

2014 оны 11 сарын 05

“Эбола” халдварт өвчинтэй амь насаа үл хайрлан тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхах болон "хэрэггүй" хориог НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн буруушаажээ.

“Эбола”-гийн халдвар авсан өвчтөнүүдэд тусалж буй эрүүл мэндийн ажилтнууд хийж байгаа ажлаасаа болж хоригдох болон ажлын онцлогоос болж ялгаварлан гадуурхагдах ч ёсгүй гэж Бан Ги Мүн мэдээлсэн байна. Тэрбээр, тэд амь насаа эрсдэлд оруулж байгаа гэжээ.

Хэрвээ хэн нэгэнд өвчний шинж тэмдэг илэрвэл тэднийг яаралтай эмчилж, тусалж, шаардлагатай тохиолдолд шилжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой гэж Бан Ги Мүн хэлжээ.

Халдвар авсан өвчтөнүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явцад 250 гаруй ажилтан амиа алдсан тухай тэрбээр дурджээ.