Монгол банк 12.0 сая ам.доллар, 74.0 сая юань худалдав

2014 оны 11 сарын 05

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74.0 сая юань тус тус худалдав.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах, 10.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал  ирүүлснийг, Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД