Хурдан морины уралдаан Геннисийн номонд орлоо

2014 оны 11 сарын 05

Энэ жил Гиннесийн амжилтын түүхт 60 жилийн ойд зориулан хэвлэгдсэн тусгай номонд монгол түмний үзүүлсэн сүрт морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан дээд амжилт болж орсон байна.

Монголд “Адууны яам” байгуулсаны 750 жилийн ойг  тэмдэглэх, монголчуудын адууг эдлэх соёл, Монголын үндэсний хурдан морины уралдаан, монгол уралдаанч хүүхдийн авхаалж самбааг дэлхий нийтэд сурталчлан таниулах үүднээс  Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос 3000 монгол морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж, 10 мянган морьтон монголчуудын их жагсаалыг зохион байгуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннест бүртгэж авсан билээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД