Шинжааны Хоргос боомтын ачаа тээвэрлэлт нэмэгдлээ

2014 оны 11 сарын 04

Энэ оны эхний 9 сард, Шинжааны Хоргос боомтоор импортолж экспортолсон ачаа барааны хэмжээ 16 сая 177 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар өсчээ.

Гадаад худалдааны хэмжээ 13 тэрбум 50 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн байна. Тухайлбал, дээрх хугацаанд 15 сая 489 мянган тонн ачааг импортоор оруулж, 688 мянган тонн ачааг экспортоор гаргажээ. Хоргос боомтын гадаад худалдааны хэмжээ нэмэгдсэн нь дараах гурван хүчин зүйлээс болсон хэмээн албаны хүмүүс үзэж байна. Нэгд, Хоргос боомт төмөр зам, авто зам, зам нэвтрүүлгийн давуу талд суурилан, Хятадын зүүн, төв бүс нутаг, Төв Ази, Европыг холбосон чухал боомт болсноор олон төрлийн ачаа барааг боомтоор оруулж гаргах болжээ. Энэ оны эхний зургаан  сарын байдлыг өнгөрөгч оныхтой харьцуулбал, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг орнуудаар дамжин өнгөрөх барааны хэмжээ ихээр нэмэгдсэний зэрэгцээ экспортоор гаргах дотоодын цахилгаан тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг барааны хэмжээ ч нэмэгдсэн байна. Хоёрт, боомтоор нэвтрэх тоног төхөөрөмжийг өөрчлөн сайжруулж, боомтын нэвтрэх чадамжийг дээшлүүлсэн байна.Гуравт, ачаа барааг төрөл ангилан боомтоор өнгөрүүлэх болжээ.70 хувийн барааг эрсдэл багатай, хурдтай хэлбэрээр боомтоор өнгөрүүлж, боомтын ажиллах цагийг ч уртасгасан байнна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД