Нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 546.5 тэрбум төгрөг болов

2014 оны 11 сарын 04

Монголбанк 1 долоо хоногтой 205 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжив. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 546.5 тэрбум төгрөг болжээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД