Канад Улсын Засгийн газартай хамтран эрүүл мэндийн сургалт хийнэ

2014 оны 11 сарын 04

Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам Канад Улсын Засгийн газартай хамтран “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх” сэдэвт сургалтыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

НЭМҮТ-өөс санаачилсан сургалтын зорилго нь уул уурхайн салбарт хийгдэж буй байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хүний эрүүл мэндийн нөлөөллийн асуудлыг тусгах, байгаль орчны үнэлгээний тогтолцоо, үйл ажиллагаанд хүн амын эрүүл мэндийг авч үзэхэд засгийн газрын төрөл бүрийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ. 

 Сургалтад ЭМЯ, НЭМҮТ, БОНХЯ, УУЯ-ны мэргэжилтнүүд, томоохон уул уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагдаж буй 10 аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын орчны эрүүл ахуй болон байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 65 орчим төлөөлөгч оролцож байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД