Хятад улс бамбараа ”Юнеско”-д бүртгүүлнэ

2014 оны 11 сарын 04

Хятад улс И үндэстний бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр байна.

Хятадын 56 үндэстний нэг И үндэстний бамбарын наадам нь тэдний жилд нэг удаа хийдэг уламжлалт баяр юм. Гал тахих эртний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн тус үндэстэн нь энэ баярынхаа үеэр галт бамбар барьж ардын бүжгээ бүжин эртний дууг нийтээрээ дуулдаг ёс заншилтай ажээ. Бамбарын наадам нь И үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг төдийгүй дуу бүжиг, яруу найраг, идээ ундаа, хувцас засал, одон орон зэрэг олон соёлын чухал өв ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД