2014 оны 11 сарын 04
Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА дахь салбарын байцаагчид 10 дугаар сарын 28-нд Remington, Winchester, Federal маркын галт зэвсгийн 220 ширхэг сум чингэлэгт нуун, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Тус чингэлэг нь АНУ-аас ирсэн бөгөөд ГЕГ-ын удирдлагууд уг хэргийг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн гэнэ.
“АНУ болон Европын улс орноос импортолсон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл гарах болсон тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг анхааруулж байна” хэмээн ГЕГ-аас сэрэмжлүүлэв.