“Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форум болов

2014 оны 11 сарын 04

“Монгол-Австралийн Хөгжлийн төлөөх түншүүд” төрийн бус байгууллагаас Австралийн  Күинсландын их сургууль, Гриффитийн их сургуультай хамтран аравдугаар сарын 31-нд тус улсын Брисбэйн хотноо “Уул уурхай, тогтвортой хөгжил ба түншлэл” форумыг зохион байгуусан ажээ.

Форумд аж ахуйн нэгж, эрдмийн байгууллагуудын төлөөлөл бүхий арав гаруй илтгэгч мэдээлэл хийж, Австралийн 40 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Оролцогчид тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн салбарын ашиг тус, түншлэл, харилцан мэдлэг солилцох замаар хөгжлийг эрчимжүүлэх, эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах зэрэг сэдвээр мэдээлэл солилцсон юм.

Уг форумд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд үг хэлж, парламентын дэд дарга Др. М.Робинсон болон мужийн засгийн газрын төлөөлөгчид оролцов.

Австралид Монголын 700 гаруй оюутнууд суралцдагаас Күинсланд мужийн 6 их сургуульд 80 орчим оюутан суралцдаг юм байна. “Монгол - Австралийн Хөгжлийн төлөөх түншүүд” төрийн бус байгууллага нь Күинсланд мужид суралцагч Монгол оюутнууд, мөн мужийн их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын санаачилгаар, Монгол, Австралийн иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2014 оны 6 дугаар сард Брисбэйн хотноо байгуулагдсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД