Тарвага нутагшуулах нүүдэл хийлээ

2014 оны 11 сарын 04

Монголын "Амьтан хамгаалах сан"-гаас санаачлан Хэнтий аймгийн Галшар суманд тарвага нутагшуулах анхны "нүүдэл" хийлээ.

  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хойд хэсгээс барьсан тарвагыг сүүлийн жилүүдэд тарвагагүй болох шахсан Галшарт ийнхүү авчирсан ажээ. Тарвага нүүлгэн нутагшуулах ажлыг Галшар сумын "Оч" багийн  "Баянхаан" нөхөрлөлийн гишүүд зохион байгуулсан бөгөөд. Галшар сумын Засаг дарга  гишүүдтэй хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан тарваганы нутагшилт, өсөлт, дасан зохицолт, хамгаалалтыг хариуцан ажиллахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД