”Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулав

2014 оны 11 сарын 04

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны эрэлтийг дэмжих зорилгоор орон сууцны санхүүжилтийн оновчтой механизмыг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатыг томиллоо. Орон сууцны  санхүүжилтийн хувилбарыг боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсгээс хүслээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД