Хятадууд байлдааны онгоц устгах зэвсэг бүтээжээ.

2014 оны 11 сарын 04

Хятадын мэргэжилтнүүд нисэгчгүй байлдааны онгоцыг устгах чадалтай өндөр хурдны лазер зэвсэг бүтээжээ.

Энэхүү зэвсэг нь 2 км-ийн зайд байрлах байг 5 секундын дотор устгах чадалтай аж. Түүнчлэн 500 метрийн өндөрт нисч яваа нисэгчгүй байлдааны онгоцыг устгах бөгөөд дуу чимээ багатай бүтээгдэхүүн болсон хэмээн бүтээгчид ярьсан байна.
    Хятадын физик, инженерийн академи уг зэвсгээр туршилт хийн ,30 гаруй нисэгчгүй онгоцыг амжилттай устгасан байна.

Гэхдээ энэ зэвсгийг буруу зорилгоор ашиглах вий гэж эмээж байгаа учир тусгай зөвшөөрлөөр худалдаалах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД