“Виктория Секрет” дотуур хувцасны рекламыг шүүмжлэв

2014 оны 11 сарын 04

Дотуур хувцасны “Виктория Секрет” брэндийн сурталчилгааг их британид 16 мянган хүн эсэргүүцэж, рекламаа татаж авахыг шаарджээ.

Учир нь уг брэнд шинэ загварын кллекцоо сурталчлахаар  “Төгс бие” хэмээх зурагт хуудас гарган, рекламдаа “сахиусан тэнгэр” гэж нэрлэдэг өөрсдийн загвар өмсөгчдөө оролцуулжээ.

Гэвч тэдний гаргасан бүтээгдэхүүнийг худалдан авагчид хэзээ ч тэдэн шиг сайхан биетэй байдаггүй учир ийм хариуцлагагүй сурталчилгаа дахин уауахгүй байхыг хэрэглэгчид хүссэн аж. Виктория Секрет ийм шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш юм.

Эх сурвалж: yahoo.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД