Номын сан хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өглөө

2014 оны 11 сарын 04

ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш, дунд ангийн сурагчдад зориулан зохион байгуулж буй сургалт СБД-ийн I сургууль дээр нээлтээ хийлээ.

Сургалтыг "Ангийн номын сан ашиглан сурагчдын бүтээлчээр унших, бичих, сэтгэн бодох чадварын дэмжих арга зүй" сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

БШУЯ-наас анги бүрийг номын сантай болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж энэ онд нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн дунд ангийн номын санд 70 төрлийн нийт 74 мянган ном нийлүүлж байгаа юм. Энэ удаа Нийслэлийн ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 652 багш уг сургалтад хамарч байна.

Энэ удаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ багш болон хамгийн гол нь хүүхдүүдийг өөрсдийг нь гол түшиц болгож байгаа юм. Ингэхдээ хүүхдүүд нийлж клуб байгуулах, нэгдэж үйл ажиллагаа явуулах зэрэг ажлыг дангаараа болон багш нартайгаа хамтран зохион байгуулах юм.

Өнгөрсөн онд төрийн өмчийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн бүх бүлэгт 50-130 ном бүхий ангийн номын сан байгуулжээ. Тэдгээр сургуулийн бага ангийн багш, захирал, сургалтын менежер, Боловсрол, соёлын газар, Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд нийт 5000 гаруй хүн хамарсан сургалтыг зохион байгуулсан байна.