“Дэрэн цом”-д Эрхүү, Ангарск клубүүд өрсөлдөнө

2014 оны 11 сарын 04

Монголын хөлбөмбөгийн “Дэрэн”, “Улаанбааатар их сургууль” клуб хамтран “Дэрэн цом” футзалын өсвөр үеийнхний олон улсын тэмцээнд ОХУ-ын Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотын багууд оролцоно.

Энэ сарын 5-8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах тус тэмцээнд хөвгүүдийн 10, 11, 12, 13, 14, 15, 16 хүртэлх гэсэн долоон насны ангилалд болно. Тэмцээнд Монгол Улсын “Эрчим”, “Хоромхон”, “Улаанбаатар их сургууль”, “Сэлэнгэпресс”, “Хараацай”, “Дэрэн”, “Монголын тэмүүлэл”, “Хүчит Чулуут ДМЮ” клуб болон Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймгаас багууд ирж өрсөлдөх юм.

“Дэрэн цом” футзалын өсвөр үеийнхний анхдугаар тэмцээн нь 2010 онд Хан-Уул дүүргийн БТСХ-ны зааланд болж байжээ. Энэхүү тэмцээнд цаашдаа ОХУ-ын клубүүдийг эх орондоо урьж тоглуулахаар төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД