Бээжин замын хөдөлгөөнөө хязгаарлав

2014 оны 11 сарын 03

Ази-Номхон эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн улсуудын удирдагч нарын уулзалт болох гэж байгаатай холбоотойгоор агаарын чанараа сайжруулах хүчин чармайлтын хүрээнд замын хөдөлгөөний урсгалыг хязгаарлаж байна. Тэр ч байтугай засгийн газрынхаа харьяа байгууллагуудын тодорхой тооны тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцохыг Бээжин хориглосон гэнэ.

Бээжин хотын байгаль орчин хамгаалах товчооны мэдэгдсэнээр, өнөөдрөөс эхлэн тус хотын захиргааны тээврийн хэрэгслүүдийн 70 хувь буюу 19 мянган тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа ажээ.

11 дүгээр сарын 3-12-нд машинуудын дугаарыг тэгш-сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна. Дугаараасаа хамаараад машинууд энэ хугацаанд өөр өөр өдөр замын хөдөлгөөнд оролцох юм.

2008 оны олимпын үеэр Бээжин мөн дугаарын хязгаарлалт хийж, хотынхоо машины 45 хувийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, агаараа цэвэршүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байсан билээ.

Ази-Номхон эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) гишүүн улсуудын удирдагч нарын уулзалт энэ сарын 10-11-нд болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД