Сүмо бөхийн УАШТ болно

2014 оны 11 сарын 03

Сүмо бөхийн насанд хүрэгчид, залуучуудын 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно.

Монголын сүмо бөхийн холбооноос зохион байгуулах тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Кёкүшюү групп” ажиллаж байгаа юм. Монгол улсад сүмо бөхийг сурталчилан дэлгэрүүлэх, хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд аймаг, дүүргийн спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харъяалалгүй тамирчид оролцох гэнэ.

Насны ангиллын хувьд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-өөс дээш насныхан /1995.12.31-нээс өмнө төрсөн/, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15-18 насных /1996.01.01-1999.12.31/ байх юм. Жингийн ангиллыг сонирхуулбал, насанд хүрэгчдийн эрэгтэй: -85, -115, +115 кг, үнэмлэхүй, эмэгтэй: -65, -80, +80 кг, үнэмлэхүй, Залуучуудын эрэгтэй: -85, -100, +100 кг, үнэмлэхүй, эмэгтэй: -60, -75, +75 кг, үнэмлэхүй жинд аваргаа тодруулна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД