Замын-Үүд-Эрээний чиглэлийн автобусны жолооч нар ажил хаяв

2014 оны 11 сарын 03

Замын-Үүдийн “Борхойн тал- тээвэрчдийн холбоо” ТББ-аас энэ сарын 6-наас эхлэн хил хоорондын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тав хоногийн хугацаатай зогсоохоор болжээ.

 Тэд энэ тухайгаа МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

“Борхойн тал- тээвэрчдийн холбоо” ТББ нь 2010 онд байгуулагджээ. Тус ТББ-д Замын-Үүдээс Эрээний чиглэлд ачаа тээвэр зөөдөг 1500 гаруй машины жолооч  харъяалагддаг байна. Эдгээр жолооч нарын эрх нь зөрчигдөж буй учраас тав хоногийн зогсолт хийхээр болсон бөгөөд үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хугацаагаа сунгана хэмээн мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД