Г.Болдбаатар, М.Уранцэцэг чансаагаараа дэлхийд тэргүүлж байна

2014 оны 11 сарын 03

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн "Рио-2016"-гийн эрх олгох жүдо бөхийн тив дэлхийн хэмжээний онооны болон гран при тэмцээнүүд шил даран зохион байгуулагдсан билээ. Тэгвэл эдгээр тэмцээний дүнгээс шалтгаалан дэлхийн чансааг тэргүүлэгчдийн байр өөрчлөгдөж байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрт тамирчдын чансааг шинэчлэн гаргахад эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай жүдоч Г.Болдбаатар 6276 оноотойгоор тэргүүлж, тус жингийн Д.Амартүвшин 1520 оноотой зургаадугаарт жагсчээ. Харин эмэгтэйчүүдээс  48 кг-д М.Уранцэцэг 2893 оноогоор жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байна.

Манай бусад жүдочоос 66 кг-д Д.Төмөрхүлэг 1898 оноотой гуравт, 73 кг-д Х.Цагаанбаатар 1360 оноотой зургаад, 73 кг-д С.Ням-Очир 1292 оноотой долоод, -100 кг-д Н.Түвшинбаяр 1176 оноотой есөд тус тус бичигдэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД