Б. Мөнхжин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2014 оны 11 сарын 02

Эстонийн нийслэл Таллин хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчдаас охидын 8-10 насанд Баатархүүгийн Мөнхжин мөнгөн медаль хүртлээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд эхэлж, энэ бямба гарагт өндөрлөсөн уг тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид өрсөлдсөн юм. Энэхүү 8-10 насанд 12 орны 28 даамчин өрсөлдөж Беларусын Ч.Мариа 8 хожил, 1 тэнцээ авснаар 17 оноогоор тэргүүлсэн бол Б.Мөнхжин 7 хожил, 2 хожигдолтой дэд байрт шалгарч, ОХУ-ын С.Анжелина 12 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. Манай улсаас 12 даамчин өсвөрийн ДАШТ-д оролцсоноос мөнгөн медаль, шагналт V байр тус бүр нэгийг эзэлсэн амжилтыг үзүүлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД