СӨХ-ын үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцлээ

2014 оны 11 сарын 01

Дорноговь аймгийн Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг СӨХ-ын ажилтнууд, дарга нар, оршин суугчид хамтарч өнгөрсөн лхагва гарагт СӨХ-ын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нээлттэй хэлэлцлээ.

СӨХ-өөс хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний чанар, хүртээмж муу, дээрээс нь төлбөр хураамжийн хэмжээ нь ялгавартай байгаа нь оршин суугчдад хүндхэн давааны нэг болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс СӨХ-ын үйл ажиллагааны ажиллах журам, хяналт, зохион байгуулалт, төлбөр хураамж зэрэг олон асуудлыг хэлэлцэж богино хугацаанд шийдвэрлэхээр тогтсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД