Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн зам бэлэн болов

2014 оны 11 сарын 01

Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай авто замыг албан ёсоор хүлээн аваагүй  байхад замын чанар эрс муудаж олон газраараа хагарч эхэлсэн тул гүйцэтгэсэн компаниар захин засварлуулсан юм.

Зам тээврийн яамнаас томилогдсон техникийн комисс өнгөрөгч лхагва гаригт Дорноговь аймагт ажиллахдаа  гүйцэтгэгч компанид дахин заавар чиглэл өгч удахгүй Улсын комисс хүлээн авах болсныг дуулгасан байна.
Дорноговь аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд зайлшгүй үр ашгаа өгөх  Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын “Hengchang urban  construction” компани улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД