Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2014 оны 11 сарын 01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда улс, Бүгд Найрамдах Руанда улс, Холбооны Микронез улс, Бүгд Найрамдах Гаити улс, Бүгд Найрамдах Кирибати улс, Экваторын Гвиней улс, Бүгд Найрамдах Чад улс, Бүгд Найрамдах Маврики улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Мөн малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналыг тусган дэмжихээр болов. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлтэй танилцаж, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу төслийн үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо. Мөн өдрийн хуралдаанаао Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД