Банкуудад 116.0 сая ам.доллар худалдав

2014 оны 11 сарын 01

Өнгөрсөн сард болсон гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1861.59 төгрөгийн хаалтын ханшаар 14.0 сая ам.доллар, 304.40 төгрөгийн хаалтын ханшаар 81.0 сая юань тус тус худалдав.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 116.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 9.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 valyutiin hansh buurah bailgui dee