Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны мэдлэг олгох” сургалт боллоо

2014 оны 11 сарын 01

Мэдээллийн Технологи Шуудан харилцаа холбооны газар, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн захиалгаар ШУТИС-ийн  профессор, багш нарын бэлтгэсэн “Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны мэдлэг олгох” сургалт Сэлэнгэ аймгийн Хушаат суманд энэ сарын 24-нд боллоо. 

Сургалтад сумын төр, төсвийн байгууллагын ажиллагсад, иргэд оролцож компьютер, интернетийн хэрэглээ, тоон өргөн нэвтрүүлэг, гар утасны хэрэглээ, хиймэл дагуулын хүлээн авах антенныг тохируулахад шаардагдах өгөгдөл зэрэг өргөн хүрээний мэдлэгийг хүлээн авсан байна. Хичээл зааж буй багш нар байгууллага бүрт мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээний сурах бичиг, оролцогч бүрт гарын авлага тараажээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД