Бага ангийн 22 хүүхэд үдийн цайнд хорджээ

2014 оны 11 сарын 01

Завхан аймгийн Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн 7-13 насны 22 хүүхэд үдийн цайнд хорджээ. Хордлогонд орсон сурагчдад бөөлжих, гүйлгэх, дотор нь чичрэх шинж тэмдэг илэрсэн ба тус бүрд нь 100-250 гр шингэн хийж шуурхай арга хэмжээ авсан байна.

Эдгээр хүүхдүүд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадаагүй бол эцэг эхийн хохь нь болох байлаа хэмээн эцэг эхчүүд халаглацгааж байна.  Сум бүрт хүнсний аюулгүй байдал хариуцсан төрийн албан тушаалтан олон байдаг ч хариуцсан ажилдаа анхаарал хандуулдаггүй. Ийм ноцтой нөхцөл байдал үүсээд байхад тус сумын удирдлагууд аймгийн холбогдох албан тушаалтнууддаа мэдэгдэлгүй өнгөрөөсөн байна.  Учир нь сумын удирдлагууд энэ талын яриаг гаргаад яахав олон хүн холбогдох гээд байна хэмээн эцэг эхчүүдэд хэлсэн байна.
Өнөөдөр тус сургуулийн үдийн цайны хүнсэнд юу хэрэглэдэг, дээжийг нь хаана шинжлүүлсэн гээд баталгаатай мэдээлэл тун хомс байна. Харин яг юунаас болж хордсон талаар сумын эмч нараас асуухад мэдэхгүй хэмээн хариулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД