“Богд хан уул шүтээн, усны эхээ хамгаалья” хэлэлцүүлэг болов

2014 оны 11 сарын 01

Төв аймгийн Иргэдийн хурал, 1111 төвөөс “Богд хан уул шүтээн, усны эхээ хамгаалья” хэлэлцүүлгийг энэ сарын 31-нд Зуунмод хотноо зохион явууллаа. Хэлэлцүүлэгт Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын дарга, иргэд олон нийтийн төлөөлөл болон Бурханч лам Г.Пүрэвбат оролцож санал бодлоо илэрхийллээ.

Богд хан  уул Төв аймгийн нутагт оршдог боловч Нийслэлийн Баянзүрх, Хан уул дүүргийн  харъяанд байдаг аж. Энэ нь эл уулын байгаль экологийн доройтлын шалтгаануудын нэг болж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Иймээс эл уулыг цаашид хэрхэн хайрлан хамгаалах, үүний тулд төр захиргааны байгууллагуудаас чухам юу шаардагдах, ямар шийдэлд хүрвэл онох талаар хэлэлцүүлгийн үеэр ярилцсан аж. Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэхдээ эл уулын  41651 га газар нутагт 54 зүйлийн хөхтөн амьтан, 41 төрлийн жигүүртэн, 33 зүйлийн хөвд, 16 төрлийн шавьж, 9 төрлийн мод, 25 төрлийн бут сөөг ургадаг бөгөөд уулын бэл хярдаа  33 амтай талаар онцлон тэмдэглэв. Мөн судлаач, сэтгүүлч, яруу найрагч Ш.Цэнддоо эл уул эртний амьдралын ур мөр, биологи, хүн судлалын олон төрлийн судлагдахуунтай  учраас шинжлэх ухааны чиглэлээр, энэ буй байдлаар ашиглах нь зүйтэй гэсэн   санааг дэвшүүллээ.
Харин Бурханч лам Г.Пүрэвбат шашин, сүм хийд байгуулж байнгын хараа хяналттай, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь байгаль орчныг нь хамгаалах өндөр ач холбогдолтойг хэллээ.
Энэ уул  дэлхийн анхны   дархан цаазат уул бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны тавдугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байсан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД