Эмч нарыг тусгаарласан нь Эбола вирустэй тэмцэхэд хүндрэл учруулж байна гэв

2014 оны 10 сарын 31

“Эбола” вирусийн халдвар тархсан Баруун Африкийн орнуудаас буцан ирсэн эмнэлгийн ажилтнуудыг АНУ-ын хэд хэдэн муж улсад албадан тусгаарлаж буй нь уг вирустэй тэмцэх ажлыг хүндрүүлж байна. Энэ тухай “Хил хязгааргүй эмч нар” төрийн бус олон улсын байгууллагын Америк дахь салбарын тэргүүн Софи Делон мэдэгджээ.

“Баруун Африкаас буцаж ирснийх нь дараа юу хүлээж буйг эмч нар мэдэхгүй байгаа учир халуун цэгт байгаа тус байгууллагын ажилтнуудын дунд түгшүүр, бухимдал нэмэгдэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Үүний улмаас одоогийн байдлаар вирусийн халдвартай тэмцэхэд идэвхтэй тусламж үзүүлж байгаа тус байгууллага Африкт томилох багийнхаа зарим ажилтны хугацааг багасгах боломжийг хэлэлцэж байгаа аж. Үүнээс гадна, зарим эмч нар АНУ-д шууд очихоос татгалзаж, гурав орчим долоо хоногийг Европын орнуудад өнгөрүүлж байна. "Эбола" вирусээр үүсгэгдсэн өвчний далд үе нь мөн ийм хугацаанд үргэлжилдэг аж. Ийм байдлаар тэд албадан тусгаарлагдахаас зугтана гэж найдаж байгаа ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД