Шархаднаас Ботаник чиглэлийн автозам нээгдлээ

2014 оны 10 сарын 31

Өнөөдөр Шархад-Ботаник чиглэлийн 2.36 км шинэ автозамын нээлт боллоо. Энэхүү автозамын ажил нь зургадугаар сарын 15-ны өдөр ажлаа эхэлсэн бөгөөд автозам баригдах хугацаандаа ойр орчмынхоо айлуудын цэвэр бохирын  шугамын асуудлыг шиийдсэн байна.

Автозамын эргэн тойронд гэрэлтүүлэг байршуулан дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн гэж байлаа. Автозамыг гурван багц болгон хуваасан аж.  Өнөөдөр нэгдүгээр багц автозамаа ашиглалтад оруулж байгаа юм байна. Энэ талаар Ерөнхий инженер Ц.Батбаяр “Энэ аютозам цаашаа үргэлжлээд Улиастайн гол хүрч байна. Шархадны нээлтээ хийж буй энэхүү автозам нь давуу талтай явган хүний гарцан доор цэвэр бохирын шугамыг байрлуулсан байгаа юм. Цэвэр бохирын шугамд холбогдох хүсэлтэй айлууд хүсэлтээ гаргавал дэд бүтцээ хийхдээ цуг хийж болно” гэв. Тус автозамд 3.7 тэрбум төгрөг зарцуулагджээ.