Багш нарт 584 сая төгрөгийн урамшуулал өгнө

2014 оны 10 сарын 31

Боловсролын шинэчлэлийн хүрээнд БШУ-ны сайдын тушаалаар ур чадвараараа шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш нарт ноднин жилээс эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа. Тэгвэл энэ жил 280 багшид 584 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр болжээ.

Энэ бол зөвхөн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нарынх юм. Нийслэлийн Боловсролын газраас 9800 гаруй багшийн ажилд дүгнэлт, шинжилгээ хийж байж шилдгүүдээ тодруулжээ. Ажлынх нь үзүүлэлтээс 70-аас дээш үнэлгээ авсан багш тус бүрт 1-1.5 сая төгрөг олгох аж. 95-аас дээш үнэлгээтэй 8 багш байгаа бол дийлэнх нь 81-85 хувийн үнэлгээтэй байна. Цэцэрлэгийн 50 багш, бага ангийн 124 багш, ахдах, дунд ангийн 106 багш мөнгөн урамшуулал авахаар болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.59 энэ урамшуулал жинхэнэ эзэндээ очиж чаддагүй гэдгийг сайд мэддэг болов уу? захирлыг тойрон хүрээлэгчдэд очдог гэнэ лээ шүү. иймээс үүнийг болих хэрэгтэй. тэр мөнгөөрөө цэцэрлэг барь.