Солонгост Монгол сургууль барив

2014 оны 10 сарын 31

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 24175 иргэн албан зөвшөөрөлтэй ажиллаж амьдарч байгаа гэх тоо бий. Түүнээс гадна цагаач маягаар амьдарч буй олон монгол хүн хүүхдээ дагуулан амьдарч байгаа нь нууц биш. Тэгвэл цагаач ажилчдын хүүхдийг сургуультай болгох буянтай ажлыг солонгосын нэгэн гэр бүл санаачилсан байна.

Орон орны цагаач иргэдийг дэмжин ажилладаг солонгос гэр бүл Ёо Хэ Гин болон И нар Сөүл хотын зүүн хэсэгт байдаг Кванжин дүүрэгт "Олон улсын Монгол сургууль" байгуулжээ.  Тус сургууль нь долоо хоногт хоёр удаа солонгос хэлний хичээл орох ба бусад өдрүүдэд монгол сургуулийн адил хөтөлбөрөөр хичээллэх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД