Барак Обама эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

2014 оны 10 сарын 31

Баруун Африкт “Эбола”-тай халдварт өвчтөнийг асарч байсан эрүүл мэндийн ажилтнуудад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүндэтгэл үзүүлж, тэдний зоригийг мохоох биш магтаал хүртэх ёстой “баатрууд” хэмээжээ.

 “Тэд бүгдээрээ гэр орон, хайртай хүмүүсээ орхин, өвчний голомт руу явахаар нэгдсэн. Тэд үүрэг хариуцлагаа ухамсарласан болохоор үүнийг хийж байна. Бид тэднийг АНУ-ын баатрууд гэж дуудах хэрэгтэй” гэж Барак Обама мэдэгджээ. Эдгээр эрүүл мэндийн ажилтныг өндөрт өргөмжилж хүндэтгэх хэрэгтэй гэж Обама дурдаад, нутагтаа буцаж ирж байгаа ажилтнуудыг тусгаарлах Нью-Йорк, Нью-Жерси болон АНУ-ын бусад муж улсын уг бодлогыг тэрбээр буруушаав.

Баруун Африкт өвчний голомтод ажиллаж байсан эрүүл мэндийн ажилтнуудтай Барак Обама Цагаан ордонд уулзсаныхаа дараа мэдэгдэл хийв.

Аялахыг хорьсон хориогүй, тусгаарлалт хийсэн хийгээгүй АНУ болон өөр газруудад дахиад өвчин гарахгүй гэдгийг хэн ч баталж чадахгүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Обама, тиймээс бид эдгээр улсаас гадуур халдвар гарах магадлалтай газрыг хайх нь дээр. Яагаад гэвэл дэлхийн уур амьсгал өнөөдөр ийм байна, бид өөрсдийгөө битүүмжилж чадахгүй гэжээ.

Мөн тэрбээр Хятадын онгоц Баруун Африкт газардахад АНУ тусалсан тухай дурдаад, энэ нь “одоо л дэлхийн олон нийт хариу үйлдэл хийж эхэлж байгааг харуулж байна” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД