“Насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламж” сургалт хийв

2014 оны 10 сарын 31

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Зүрхний цочмог шигдээс”, “Тархины цочмог харвалт”, мөн сайдын 168 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламж” эмнэлзүйн удирдамжийн багц цагийн баруун бүсийн сургалт Ховд аймагт энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Энэхүү сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүд, мэдрэл, дотор, хүүхэд, амбулатори, түргэн тусламжийн тасаг, сум, өрхийн нийт 150 гаруй эмч хамрагдлаа. 

“Зүрхний шигдээс, тархины цус харвалтын яаралтай тусламж”-ийн сургалтын багшаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч С.Даариймаа, Зүрхний шигдээсийн сургагч багшаар БОЭТ-ийн зүрх судасны эмч Х.Бадамхорлоо, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалтын багшаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс сургагч багшаар бэлтгэгдсэн С.Нагашбай, П.Мажигсүрэн нар ажиллалаа.  

alt

Уг сургалтад хамрагдсан эмч нар орчин үеийн эмчилгээний онолын мэдлэгийг эзэмшиж, зүрхний шигдээс, тархины цус харвалтын үеийн яаралтай тусламжийг зөв үзүүлэх, амилуулах суурь тусламж үзүүлэх ур чадвараа дээшлүүлж байгаагаараа онцлог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД