Орхон аймагт төрийн албан хаагчдад зориулсан сургалт хийжээ

2014 оны 10 сарын 30

Төрийн албаны шинэчлэлтийг хийхийн тулд үнэт зүйлсээ тодорхойлох хэрэгтэй хэмээн Удирдлагын академийн багш, доктор Н.Цолмонтуяа хэллээ. Тэрээр Орхон аймагт төрийн албан хаагчдад зориулж сургалт зохион байгуулсан юм.

Төрийн үйлчилгээний ажилтан нь ёс зүйгүй, хүнд сурталтай байх нь иргэд төрд итгэх итгэлээ алдах, үл ойшоох хандлага илэрнэ хэмээсэн юм. Ингэснээр төр нэр хүндгүй, үнэ цэнэгүй болох эрсдэлтэй гэнэ. Иймд төрийн албаны шинэчлэлтийн хүрээнд менежмент боловсруулж, шударга төрийн албан хаагчийг урамшуулдаг бодлоготой болох хэрэгтэй гэлээ.  Энэ удаагийн сургалтад 500 гаруй алба хаагч оролцсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД