2014 оны 10 сарын 30
НИТХ-ын 2013 оны хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмыг баталсан.
Уг журам энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.
Тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй, харин орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамж авах юм.
Тодруулбал, орон нутгийн дугаартай суудлын тэрэг болон 3.5 тонн хүртэл жинтэй хоёр голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3.5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг, 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбөр төлөх юм. Гэхдээ дипломат консул болон Олон улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэхүү журам үйлчлэхгүй аж