Зөвшөөрөлгүй загасчилсан гадны иргэдийг илрүүллээ

2014 оны 10 сарын 30

Гадны иргэдтэй хамт Онон голд зөвшөөрөлгүй загасчилж байсан Монголын иргэдийг хилчид илрүүлжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн Ульханы заставын хариуцсан хэсэг, улсын хилээс 4.5 км-ийн зайтай Онон голд Украйны хоёр иргэн, Канадын иргэншилтэй нэг иргэн, манай улсын гурван иргэн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй загасчилж байсныг хилчид илрүүлэн саатуулжээ.

Тэдгээр гадаадын гурван иргэнийг орон нутгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлж, дотоодын гурван иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан бүлэг хүмүүсийг хилчид илрүүлжээ. Дээрх хүмүүс нь тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй алт хайх зорилгоор явж байсан нь шалгалтаар тогтоогдов.

Гадны иргэдтэй хамт Онон голд зөвшөөрөлгүй загасчилж байсан Монголын иргэдийг хилчид илрүүлжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн Ульханы заставын хариуцсан хэсэг, улсын хилээс 4.5 км-ийн зайтай Онон голд Украйны хоёр иргэн, Канадын иргэншилтэй нэг иргэн, манай улсын гурван иргэн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй загасчилж байсныг хилчид илрүүлэн саатуулжээ.

Тэдгээр гадаадын гурван иргэнийг орон нутгийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлж, дотоодын гурван иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн Ховд болон Өмнөговь аймгийн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явж байсан бүлэг хүмүүсийг хилчид илрүүлжээ. Дээрх хүмүүс нь тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй алт хайх зорилгоор явж байсан нь шалгалтаар тогтоогдов. - See more at: http://www.wikimon.mn/content/57701.shtml#sthash.elty4eL3.dpuf
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД