Монгол тарваганд байнгын хяналт хийнэ

2014 оны 10 сарын 30

Хэнтий аймгийн Галшар сумын нутагт 50 толгой Монгол тарвага сэргээн нутагшуулсан байна. “Амьтан хамгаалах сан”-аас тус аймгийн тарваганы нягтаршил хэвийн хэмжээнд байгаа Дэлгэрхаан сумын хойд хэсгээс тарвагыг олон улсад мөрддөг стандарт, технологийн дагуу барьж, асран, тээвэрлэлт хийжээ.

 Тус сумын малчид “Баянхаан” нөхөрлөл байгуулан, нутагшуулж буй тарваганд байнгын хяналт мониторинг хийх юм байна. Сумын Засаг дарга, нөхөрлөлтэй гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хоёр жилийн хугацааанд тарваганы нутагшилт, өсөлт дасан зохицолт, хамгаалалд нь хяналт тавьж ажиллах аж.

Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дархан суманд 50 толгой Монгол тарвага сэргээн нутагшуулсан нь энэ жил хэвийн өсөлттэй сайн нутагшиж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД