Цэцэрлэгийн тарах цагийг хойшлуулах хүсэлт гаргажээ

2014 оны 10 сарын 30

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан албан бичиг хүргүүлснийг нь цахим ертөнцөд ихээхэн дэмжлэг аваад байга аж.

 Цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэнэ хэмээн холбооныхон ярилаа.

Тус албан бичигт “Бид цэцэрлэгт сурч байгаа 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд  17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүргэж байна. Үүнээс болж  гэр бүлийн гишүүд  болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх зэрэг таагүй хүндрэлүүд үүсгэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл гарахгүй. Цэцэрлэгийн ангийн багш нар ээлжлэн өглөөд 1 цагаар хойш ирж, оройд 1 цагаар хойш ажиллахад шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооныхон энэхүү уриалгаа Нийслэлийн боловсролын газарт мөн хүргүүлсэн бөгөөд “боломжгүй” гэх товчхон хариулт авсан байна. Харин сайд Л.Гантөмөрт хаягласан хүсэлтийн хариу одоогоор гараагүй байгаа гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.245.252 ter yostoi zov. gantomor said shiidne gedegt naidaj baina..
202.170.83.166 Хүн болгон тийм биш дээ. Нөхөр бид 2 цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй. 2уулаа хувийн байгууллагад ажилладаг. Орой цэцэрлэгээс хүүхдээ авах гэж бас л бөөн асуудал болж байна. Хэн нэг нь заавал ажлаа таслах, байнга чөлөө авч л хүүхдээ авч байна ш дээ. Цэцэрлэгийн 1 анги 2 багштай байдаг биз дээ яаагаад ээлжилж болохгүй гэж. Анги дүүргэлтийн хувьд эрхлэгч нь хахууль авч хүүхэд нэмэхгүй ядаж 45 хүүхэд бариад байж болно ш дээ.
119.40.97.18 зөвхөн өөрсдийгөө л бодох юм. цэцэрлэгийн багш өглөө 1 цагаар хойш ирэхэд тэр ангийн хүүхдүүд манаач дээр хүлээгээд сууж байх юм уу. харин эцэг эх ухаантай төлөвлөгөөгүй жирэмсэлсэн унтаж хэвтсэн нөхдүүд өөрсдөө дарга нараасаа гуйж эрт гарч хүүхдээ ав. ажил ихтэй нэрээр архидаад дэлгүүр хэсээд тэнээд явж байдгийн байна лээ. ер нь хоолны мөнгөө эцэг эх даана гэвэл цэцэрлэгийн хүүхэд нормдоо орно доо.