Өдрийн сониныхон ТББ байгуулах гэнэ

2014 оны 10 сарын 30

"Өдрийн сонин"-ы байрны бүх цонхыг хааж "Астра интернэшнл" компанийн "Астра бьюлдинг" үйлчилгээ, орон сууцны барилга баригдаад байгаа байгаа аж.

Энэхүү орон сууц нь тус сонины байрнаас цонхтой талаараа найман метрийн зайд баригдаж байгаа нь Монгол Улсын барилгын тухай болон Орон сууцны тухай хуульд заасан "2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой" гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчиж байгаа юм байна.

Түүнчлэн хууль зөрчин барьж буй "Астра бьюлдинг" барилгыг нураах хүртэл арга хэмжээг авах шаардлага тавьсан боловч албан ёсны бичиг баримтын хариуг өнөөг хүртэл өгөхгүй байгаа юм. Тиймээс бид эхлүүлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзэх зорилготойгоор "Өдрийн сонин"-ы хамт олон "Цонхоо нээцгээе" төрийн бус байгууллагыг байгуулахаар болсон гэв.

 Энэхүү байгууллага нь ажлын байр, амьдрах гэрийнхээ цонх, хаалгыг таглуулан барилга бариулж, эрх нь зөрчигдөж буй хувь хүн, албан байгууллагуудад үргэлж нээлттэй ажиллах ажээ.