Украины зүүн нутагт 3000 тонн тусламж илгээнэ

2014 оны 10 сарын 30

ОХУ энэ долоо хоногт багтаан Украины зүүн нутагт 3000 тонн хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж Оросын Онцгой байдлын дэд сайд Владимир Степанов мэдэгдэв.

1000 тонн хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн 100 ачааны машин бүхий Оросын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цуваа Ростов мужид өнөөдөр очно гэж Степанов мэдээлжээ.

Тэрбээр, энэ долоо хоногт багтаан агаараар болон газраар нийт 3000 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэнэ гэжээ.

Степановын мэдээлснээр, Ростов мужийн Донын Ростов хотод агаарын гурван нисэх онгоц тусламжийг хэсгийг хүргэж, тэндээсээ ачааны машинд шилжүүлж ачих ажээ.

Хоол хүнс, эм тариа, оршин суугчдыг өвөлд бэлдэхэд туслах барилгын материал уг тусламжид багтаж байна гэж “РИА новости” мэдээлсэн.

Оросын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх цувааны талаар Украин улс албан ёсны мэдээлэл болон баримт бичиг аваагүй гэж Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Энэ тусламжид Олон улсын улаан загалмайн хороо оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

8-9 дүгээр сарын хооронд ОХУ гурван удаагийн  хүмүүнлэгийн тусламжийг Украины зөвшөөрөлгүйгээр тус улсын зүүн нутаг дахь босогчдын газар нутагт хүргэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД