Хятад улс Антарктидад нисэх онгоцны буудал байгуулна

2014 оны 10 сарын 30

Судалгаа, шинжилгээний болон геологийн хайгуулын төслүүдээ хэрэгжүүлэх зорилгоор Хятад улс Антарктидад нисэх онгоцны буудал байгуулна. "Глобал таймс" сонинд мэдээлснээр, нисэх онгоцны буудлыг Антарктид тивийн зүүн хэсэгт оршдог Хятадын хоёр дахь судалгааны станц “Чуншань”-аас холгүй байгуулах ажээ.

Хөөрөх, буух зурвасын урт болон нисэх онгоцны буудлын нэвтрүүлэх чадал хэдий хэмжээний байхыг одоогоор шийдээгүй байгаа аж.

Туйл судлаачид энэ оны дөрөвдүгээр сард дууссан шинжилгээ, судалгааныхаа үеэр Хятадын дөрөв дэх судалгааны станц "Тайшань"-ийг олж илрүүлжээ. Уг станц нь далайн түвшнээс 2,6 км өндөрт, "Чуншань" болон "Куньлунь" станцын хооронд оршдог байна. Судлаачид мөн туйлын тав дахь станцыг барих газрыг тодорхойлсон байна.

Хятад улс Антарктидыг 1984 оноос судалж эхэлжээ. Одоогийн байдлаар туйлд судалгаа, шинжилгээ хийхэд тус улс 1993 онд Украинаас авсан, "Сюэлун" гэдэг мөс хагалагч онгоцыг ашиглаж байгаа аж.