Хан-Уул дүүрэгт хямдралтай худалдаа болов

2014 оны 10 сарын 30

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулсан их хотын хямдралтай худалдаа Хан-Уул дүүрэгт боллоо.

Хямдралтай үзэсгэлэн худалдааг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа, Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа, Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа гэсэн чиглэлээр гаргав. Мөн Хөдөлмөрийн хэлтсээс “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан явган хүний гарц зохицуулагч 22 иргэнд ажлын өвлийн зориулалтын хувцас олгох үйл ажиллагаа боллоо.   “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан 5 иргэнд ажлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Jiket” маркийн савхин оёдлын, шулуун оёдлын, хэрээсэн оёдлын машиныг тус тус гардуулсан юм. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Бүртгэлийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-т заасан иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах цахим үнэмлэхээ үрэгдүүлсэний улмаас дахин авахтай холбоотойгоор 19 иргэнийг бичиг баримтжуулж ажилласан байна.